Салаалагч төхөөрөмж танд ямар ашигтай вэ?/NComputing/



Анхан шатны худалдан авалтын хэмнэлт
Анхан шатны худалдан авалтын хэмнэлт нь ямар төрлийн төхөөрөмжийг хэдий хэмжээгээр худалдан авсан болон компьютерийн үзүүлэлт хүчин чадлаас хамаараад 45-75% хүртэл санхүүгийн хэмнэлтийг бий болгодог.
Программ хангамжийн лицензийн хэмнэлт
Ncomputing буюу компьютер салаалагч төхөөрөмжийн хамгийн чухал давуу талуудын нэг бол яахын аргагүй программ хангамжийн лицензийн хэмнэлт байдаг. Хэрэв танай байгууллага үнэ өндөртөй программ хангамжуудыг ашигладаг бол компьютер салаалагч төхөөрөмжийг өөрийн байгууллагийн үйл ажиллагаандаа туршаад үзэхийг санал болгож байна. Мэдээж хэрэглэгч бүрийн тоогоор програм хангамж худалдаж авч байхаар нэг программ хангамж худалдаж авчихаад түүнийгээ хэрэглэгчиддээ хуваагаад ашиглачихаж юу нь болохгүй гэж. Энэ нь магадгүй толгой компьютер, салаалагч төхөөрөмжүүдийг нийлүүлснээс ч илүү өндөр үнийн дүнгийн хэмнэлтийг бий болгож болох юм. Түүнээс гадна бас нэг зүйлийг анхааруулж хэлэхэд программ хангамжийн лицензийн хэмнэлт нь бүх программ хангамжид хамааралгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь компьютер салаалагч төхөөрөмж нь Монголын зах зээлд нэвтэрч буй цоо шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн мэтээр харагдаж байгаа боловч олон улсын хэмжээнд хэдийнээ олны танил болчихсон төхөөрөмж юм. Жишээлбэл: Компьютер салаалагч төхөөрөмжийн програм хангамжийн лицензийн хэмнэлтийг бий болгодог онцлог нь олон улсын хэмжээний томоохон программ хангамж үйлдвэрлэгчдэд ихээхэн хэмжээний хохирол учруулдаг бөгөөд үүнээс сэргийлэн зарим програм хангамж үйлдвэрлэгч байгууллагууд нь өөрсдийн зах зээлийг хадгалж үлдэхийн тулд программ хангамжуудаа уг төхөөрөмжид ажиллахгүй болгож тохируулдаг. Гэхдээ Ncomputing салаалагч төхөөрөмж нь программ хангамжийн лицензийн хэмнэлт бий болгох магадлал 80% -тай гэж тооцогддог. Иймээс танай байгууллагын ашиглаж буй програм хангамжид ч бас таарах магадлал 80% байна гэсэн үг. Туршаад үзэхэд юу нь болохгүй гэж!
Өдөр тутмын эдийн засгийн хэмнэлт
Ncomputing буюу компьютер салаалагч төхөөрөмжөөр компьютруудаа орлосноороо вирүсээс хамгаалах,/USB оролтгүй салаалагч төхөөрөмжийн тусламжтайгаар/ компьютерийн өдөр тутмын эвдрэл, цахилгааны зардал гэх мэт өдөр тутмын эдийн засгийн хэмнэлтийг мөн бий болгож байдаг. Тухайлбал Энгийн хэрэглээний процессор ажлын 8 цагт 110 вт тог зарцуулж байдаг бол Ncomputing төхөөрөмж нь ердөө 5 вт тог зарцуулдаг. Хэдий 110вт тог нь үнийн дүнгийн хувьд бага тоо боловч олон компьютер болоод магадгүй жилд гарах зардлыг нь аваад үзвэл худалдаж авсан төхөөрөмжийнхөө 1/3 хувийг эргүүлээд нөхөөд авчих хэмжээний зардлыг хэмнэчихсэн байдаг. Энэ нь ердөө цахилгааны зардлын хэмнэлтээс бий болох ашиг бөгөөд бусад хэмнэлтүүд байсаар л байх болно. Өдөр тутмын эдгээр зардлууд нь ерөнхийдөө анзаарагддаггүй жижиг хэмжээний зардлууд байдаг.
Техник технологийн шинэлчлэлд гарах хэмнэлт
Анхан шатны худалдан авалтын хэмнэлт нь ямар төрлийн төхөөрөмжийг хэдий хэмжээгээр худалдан авсан болон компьютерийн үзүүлэлт хүчин чадлаас хамаараад 45-75% хүртэл санхүүгийн хэмнэлтийг бий болгодог.
Стандартыг бий болгоно
Компьютер ашигладаг олон хэрэглэгчтэй байгууллагуудад компьютруудаа олон дахин форматлах, нэг компьютерт хийсэн материалыг нөгөө компьютерт уншихгүй байх гээд олон арван бэрхшээлүүд тулгарч байдаг. Ядаж байхад Driver дискүүд нь хоорондоо холилдож хутгалдаад нэг компьютер нь дуу сонсож болохгүй болчихсон байхад харин нөгөө нэг нь Flash диск танихаа байчихсан өөр бас нэг нь сүлжээнд орж болохгүй болчихсон байх тохиолдлууд энгийн зүйл мэт. Тэгвэл компьютер салаалагч төхөөрөмжийг ашигласнаараа ганцхан толгой компьютертайгаа л ажиллаж, таны хувьд ихээхэн хэмжээний ажлыг хөнгөвчилж өгөх болно. Хамгын наад захын жишээ гэхэд 30 компьютертэй лабораторийн бүх компьютеруудыг форматлахад танд ердөө 30 минут байхад л хангалттай. Учир нь та ганц толгой компьютероо л форматлах болно.
Хэрэглэгч бүрт IP болон Mac address
Ncomputing төхөөрөмжийг хамгын хялбараар процессорийг хувилагч гэж ойлгож болох юм. Гэхдээ ингэж хувилахдаа төхөөрөмж бүр өөр өөрийн IP хаяг болон Mac address -ийг бий болгож чаддаг. Энэ нь илүү сүпер мэтээр хувилж байгаа биз. Ингэж хэрэглэгч бүрт IP болон MAC address авснаараа дотоод сүлжээ болон интернетэд хэрэглэгч бүр тус тусийн өөр өөр хаягаар хандаж чаддаг.
Хэрэглэгч бүрийг хянах болон туслах боломж
Албан байгууллагийн удирдах албан тушаалтнуудын хүсдэг зүйлсийн нэг бол өөрийн мэдэлд ажиллаж байгаа албан хаагчид нь ажлын цагаар компьютрийнхаа ард юу хийж буйг мэдэх явдал юм. Тэгвэл Ncomputing төхөөрөмж энэ боломжийг танд олгож өгдөг. Та өөрийн компьютраас дурын хэрэглэч яг одоо юу хийж байгааг харах боломжтой бөгөөд хүсвэл түүнд анхааруулах мессеж өгөх, бүр цаашлаад шаардлагатай тохиолдолд тухайн хэрэглэгчийн өмнөөс копьютерийг нь удирдах, төхөөрөмжийг автоматаар унтраах хүртэл арга хэмжээг авах бүрэн боломжтой. Мөн энэ боломжийг бусдад зааж сургах, зааварчилхад ч ашиглаж болох юм. Гэхдээ үүнд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд хэрэглэгч бүр энэ үйлдлийг хийх боломжгүй бөгөөд Admin эрхтэй ганц хэрэглэгчийн хувьд л дээрх боломж хүчинтэй.
Багийн хамтын ажиллагаа
Ncomputing буюу компьютер салаалагч төхөөрөмж нь сервер буюу толгой компьютерийг хамтран ашиглах замаар компьютер хэрэглэгчдийн тоог өсгөж өгдөг. Иймдээ ч толгой компьютерт бүх л хэрэглэгчдийн мэдээлэлийг хадгалж бас ачаалж байдаг. Энэ боломжийг ашиглан албан байгууллага дахь алба, хэлтэс, тасаг бүрт нэг толгой компьютер суурилуулан алба, хэлтэс, тасаг бүрийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэж бас хэрэглэгчидийн мэдээлэл солилцоог хурдасгаж болдог.
Мэдээллийн аюулгүй ажиллагаа
Салаалагч төхөөрөмж нь хэдий багийн ажиллагааг дэмжиж өгөх давуу талтай ч эсэргээрээ нэг мэдээллийн баазад хадгалагдсан мэдээлэл нь мэдээлэл алдагдах, хэн нэгний мэдээллийн санаатайгаар болон санамсаргүйгээр устгагдах явдал тохиолдох магадлаллтай байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд уг төхөөрөмжийг таниулах программ хангамжид үүнийг удирдах хэсгийг давхар оруулж өгсөн байдаг. Мөн дээрх асуудлийг Windows-ийн хэрэглэгчийн эрхээр тохируулах замаар шийдэж болдог.
Эрүүл мэнд
Компьютер нь өөрөөсөө ихээхэн хэмжээний цацраг идэвхит туяаг ялгаруулдаг. Энэ компьютерийн CPU, RAM, HARD DISK, BOARD буюу эх хавтан гээд олон арван цахилгаанаар ажиллагч эд ангиудыг агуулж байдагтай холбоотой юм. Харин Ncomputing буюу компьютер салаалагч төхөөрөмж нь өөртөө эдгээр эд ангиудыг хэд дахин бага агуулж агуулдаг учраас цацраг идэвхит туяаг 20-30 дахин бага ялгаруулдаг онцлогтой.
Дуу чимээ бага
Компьютер бүр өөртөө дор хаяж хөргөлтийн хоёр сэнстэй байдаг. Эдгээр сэнснүүд нь ажиллах явцдаа багагүй хэмжээний дуу чимээг гаргаж байдгаас гадна компьютерийн гол санах ой болох хард дискнээс ч мөн л багагүй хэмжээний дуу чимээ ялгардаг. Энэ нь нэг компьютерийн хувьд гайгүй мэт санагдах боловч олон компьютер нэгэн зэрэг ажиллах явцад энэ дуу чимээ хэд дахин өсдөг. Компьютер салаалагч төхөөрөмж нь ямар нэгэн дуу чимээг өөрөөсөө ялгаруулдаггүй бөгөөд энэ явцад ганц толгой компьютер л дуугарна.
Овор хэмжээний давуу тал
Аливаа албан байгууллагуудын оффисийн өрөөнд оффисийн ажилчдийн албан бичгийн ширээний доорхи байдлыг харахад бичиг хэргийн шүүгээ, процессор, хогийн сав зэргийг байрлуулсан байдаг нь хэтэрхий их зай эзэлдэг. Энэ байдлыг бага ч болов үгүй хийхэд тань компьютер салаалагч төхөөрөмж танд туслах болно. Компьютер салаалагч төхөөрөмж нь өөрөө овор хэмжээ багатай байдаг нь ширээнийхээ хажууд болон тавцан доор гээд хаана ч хамаагүй байрлуулах боломжуудыг бий болгож өгнө. Тэр ч байтуай Компьютерийн Monitor буюу дэлгэцийн ард суурилагдаж таны дэлгэц тань дэлгэцийн болоод процессорын үүргийг давхар гүйцгэх болно.
Жигд өндөр хурд
"Компьютраа салаалснаар компьютерийн хурд удаашрах уу гэж хэрэглэгчид түгээмэл асуудаг. Үүнд бид үгүй гэсэн хариултыг өгдөг. Учир нь Ncomputing төхөөрөмж нь өөртөө нэмэлт санах ой буюу BIOS-г агуулж байдаг. Энэ нь төхөөрөмж өөрийн хурдаа хэвийн хадгалж толгой компьютерт нөлөөлөх хурдны нөлөөллийг багасгаж өгдөг. Харин RAM бага зэрэг бууж өгдөг.
Хялбар суурилуулалт
Манай компаниас төхөөрөмж худалдаж авсан байгууллагуудад анхны суурилуулалтыг бид өөрсдөө хийж өгдөг. Үүний дараагаар байгууллагын компьютерийн инженерүүд болон компьютер хэрэглэгчдэд зориулсан сургалтыг үнэ төлбөргүйгээр хийж өгдөг нь дахин суурилуулах, төхөөрөмжийг шилжүүлэх ажлуудыг хэрэглэгчдэд өөрсдөө хийх боломжтой болгодог. Энэ бүх ажлууд нь танай байгууллага төхөөрөмж дахин суурилуулахад маш хялбар болгож өгөхийн тулд хийгддэг.